ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Иргэний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх иргэний материалыг хүлээн авч байна

Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна.”гэж заасны дагуу цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих “Иргэний зөвлөл”-ийн орон гарсан гишүүдийг нөхөн сонгох болсонтой холбогдуулан дараах шаардлагыг хангасан иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллах иргэдийг урьж байна.
 

Тавигдах шаардлага:

Иргэний зөвлөлийн гишүүн нь сүүлийн 5 жил цагдаа, прокурор, шүүгч, төрийн улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй, ял шийтгэлгүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна.
Бүрдүүлэх материал:

а/Товч намтар /Төрийн албан хаагчийн анкет/

б/ Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт  заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэх хуудас.
Хугацаа: 

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ныг хүртэл  "Дорноговь аймгийн ИТХ-ын ажлын алба"-нд хаяглан өөрийн биеэр авчирч өгнө үү.
Лавлах утас:

70520001,       99136734,       94004115
Хаяг: Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р баг, Нутгийн удирдлагын ордон, 101 тоот өрөө.



Иргэний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх иргэний материалыг хүлээн авч байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0