ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Аймгийн ГХУСАЗСЗ сумдад ажиллав

Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд

Энэ сарын 10,11-ны өдөр Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-ийн дарга С.Түмэнбаяр, аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу, аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа Г.Эрдэнэбаатар, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Болдсайхан, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Мөнхбаяр, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг, аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ж.Жаргалсайхан, ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Энхтуяа, ИТХ-ын Хууль эрх зүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан Л.Оюунсүрэн, Замын-Үүд сумын Тагнуулын хэлтсийн хурандаа н.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр аймгийн зүүн, зүүн урд сум болох Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдад ажиллаж, ард иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр ард иргэдэд зөвлөлийн ажлыг тайлагнаж, оны эхний 9 сарын байдлаар аймаг болон сумдын гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралт, шалтгаан нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, цаашид ямар асуудал дээр анхаарах талаар ард иргэдийн саналыг авч, холбогдох мэдээлэл, зөвлөмж өгч, шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлах, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор гарын авлага тараах зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг тус тус зохион байгуулсан.

Энэхүү үйл ажиллагаанд Өргөн сумаас 80 гаруй, Эрдэнэ сумаас 90 гаруй, Замын-Үүд сумаас 170 гаруй иргэд, төрийн албан хаагчид идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлэв.

Мөн үеэр ГХУСАЗСЗөвлөлийн гишүүд салбар салбарынхаа байгууллагын дотоод үйл ажиллагаатай биечлэн танилцаж, цаашид авах арга хэмжээ болон хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

 

Айраг, Даланжаргалан

 

 

Аймгийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл” бүрэн бүрэлдэхүүнээрээ 10 дугаар сарын 13-н аймгийн хойд сум болох Айраг, Даланжаргалан сумдад, ажиллалаа.

Энэ үеэр ард иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулан зөвлөлийн ажлыг тайлагнаж, цаашид ямар асуудал дээр анхаарах талаар ард иргэдийн саналыг авч, холбогдох мэдээлэл, зөвлөмж өгсөн.

2017 оны эхний 9 сарын байдлаар аймаг болон сумдын хэмжээнд гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралт, шалтгаан нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлах, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор гарын авлага тараах зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгууллаа.Энэхүү үйл ажиллагаанд Айраг сумын 90 гаруй, Даланжаргалан сумын мөн 90 гаруй иргэд идэвхтэй оролцож санал бодлоо солилцов.

 

Сайншанд

 

 

10 дугаар сарын 16-нд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл” Сайншанд хотод бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа. Уг хэлэлцүүлэгт өнгөрсөн 9 сарын байдлаар аймаг болон сумын хэмжээнд гарсан гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралт, шалтгаан нөхцөл байдлын талаар Цагдаагийн газар, Прокурор, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар болон ГХУСАЗСЗөвлөлөөс иргэдэд мэдээлэл өгөв.

Сайншанд сумын 60 гаруй иргэд уг хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо солилцлоо. 



Аймгийн ГХУСАЗСЗ сумдад ажиллав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0