ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Найман өрх өргөө цагаан гэртэй болов

Энэ сарын 04-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой найман өрх өргөө цагаан гэртэй болов.

Өргөө гэрийг “Үндэсний өгөх өдөр”-ийг тохиолдуулж “Сайншанд салхин парк ХХК”-иас нийгмийн хариуцлагыг ухамсарлаж олгосон байна. Сайншанд сумын амьжиргааны өрхөд таван ханатай, шинэ өргөө цагаан гэр олгосон.

“Дезерт солар пауэр вуан” ХХК нарны эх үүсвэрийг ашиглаж Сайншанд сумын зүүн талд морь барианы газрын орчимд 30 мвт-ын нарны цахилгаан станц барих ажлыг эхэлж барилгын шавыг энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд тавьсан юм.

Сайншандад барьж буй салхин станц нь 55 мв-ын хүчин чадалтай бөгөөд 50 гаруй мянган өрхтэй хоёр ч аймгийг цахилгаанаар хангах боломжтой  аж. Мөн  нүүрс хүчлийн давхар ислийг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Иргэдэд гэр гардуулах арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг нар оролцов.



Найман өрх өргөө цагаан гэртэй болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0