ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-09-26
Иххэтчүүд түмэн адууны баяраа тэмдэглэж "Адуучин" тэмцээн зохион байгуулав

 Дорноговь аймгийн Иххэт сум 2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 11 мянга 36 толгой адуу тоолуулж түмэн адуутай болжээ. Өмнөх жил буюу 2016 оны жилийн эцсээр есөн мянга гаруй адуу тоолуулж байсан аж.


Сумын ЗДТГ-аас  энэ сарын 15-нд түмэн адуутай болсоны баяраа тэмдэглэж “Адуучин”  тэмцээнийг нутагтаа зохион байгууллаа. Тэмцээнд Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий  аймгийн 27 адуучин оролцож морьтой болон явганаар морь уургалж, уурга шүүрч ур чадвараа сорин өрсөлдөв.


Нийлбэр дүнгээр Дорноговь аймгийн Айраг сумын адуучид тэргүүн байрт шалгарсан бол удаах байрт Говьсүмбэр аймгийн адуучид шалгарчээ. Дашрамд дурдахад тус сумын мал сүрэг энэ жил таван төрлөөр өсөж 166 мянга, 213 толгой болсон байна. Ялангуяа адуу өссөн шалтгааныг цаг агаарын тааламжтай нөхцөл байдал хийгээд малчид адуун сүргээ өсгөж ашиг шимийг нь хүртэх, хурдан удмын адуу өсгөж үржүүлэх сонирхолтой болсон нь нөлөөлсөн талаар Иххэт сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Г.Батсүх ярив.


Одоогийн байдлаар тус суманд богийн хар туруутай тэнцэх хэмжээний цас орсон нь аж. Энэ мал улдахаас сэргийлэхээс гадна малчдад өнөтэй өвөлжих боломжийг олгож байна.

 



Иххэтчүүд түмэн адууны баяраа тэмдэглэж "Адуучин" тэмцээн зохион байгуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0