ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Спортын салбарын улсын үзлэг тооллого зохион байгуулав

Дорноговь аймгийн ЗДТГ, БТСГ хамтран аймгийн хэмжээнд ашиглаж байгаа спортын салбарын барилга байгууламж, спортын цол зэрэгтэй тамирчдын үзлэг тооллогыг зохион байгуулав. Тооллогын дүнгээр аймгийн хэмжээнд спортын 30 спорт зал буюу барилга байгууламж, 15 гадаах талбай, 981 спортын цол зэрэгтэй иргэн бүртгэгджээ. 
Үүнээс үндэсний бөхийн Монгол Улсын начин нэг, аймгийн арслан 10, аймгийн заан 9, аймгийн харцага 12, аймгийн начин 32, цэргийн заан 3, цэргийн начин 2, сумын заан 88, сумын начин 47 цолтой бөх бүртгэгдэв.

Дээрх ажлыг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан  “Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн цахим сан” бүрдүүлэх  ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг  зохион байгуулсан аж.

Мөн олон улсын хэмжээний мастер цолтой 19, спортын мастер 222, дэд мастер  111, спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин 297, спортын хоёрдугаар зэрэгтэй тамирчин 101, спортын гуравдугаар зэрэгтэй тамирчин 53 хүн бүртгэгджээ. 



Спортын салбарын улсын үзлэг тооллого зохион байгуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0