ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-04-19
Сар болгоны гурав дахь долоо хоногт спортоор өрсөлдөнө

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин захирамж гаргаж  нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд байгууллага, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, эрүүл мэндийг  дэмжих орчин бүрдүүлэх зорилгоор сар бүрийн  гурав дахь долоо хоногийн баасан гарагийг “Нийгмийн эрүүл мэндийн өдөр“ болголоо.
Захирамжаар нийгмийн эрүүл мэндийн өдрөөр  зохион байуулах байгуулагуудын үйл ажиллагааны хуваарийг баталсан байна. Энэ өдөр сумдын ЗДТГ, байгууллага аж ахуй нэгжүүд иргэдийн оролцоог хангасан спортын уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалт сурталчилгааны ажлыг эрүүл мэндийн бйгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
Дорноговь аймаг 2018 оныг “Иргэдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд жилийн ажлын хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр олныг хамруулсан томоохон ажлын нэг нь энэ болно гэж албаныхан үзэж байна. Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, иргэдийг өргөнөөр хамруулах, нийгмийн эрүүл  мэндийн сургалт сурталчилгааг эрчимжүүлж  ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.



Сар болгоны гурав дахь долоо хоногт спортоор өрсөлдөнө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0