ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-07-18
Х.Мандахбаяр:Санхүүгийн асуудлаа цэгцэлж чадвал сэтгүүл зүйн салбар хараат бусаар ажиллах боломж бүрдэнэ

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр,орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч А.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гуравдугаар сарын 12-нд Дорноговь аймагт ажиллалаа.

Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл энэ оны хоёрдугаар сарын 08-нд болсон XVII их хурлаараа дүрмээ шинэчилсэн бөгөөд бүтэц бүрэлдэхүүн, удирдлагаа шинээр сонгож шинэ мөрийн хөтөлбөр. үзэл санааг дэвшүүлэн ажиллаж байгаа.
Дорноговийн ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон сэтгүүлчид салбарынхаа шинэ удирдлагатай уулзаж орон нутгийнхаа нөхцөл байдал, салбарын хөгжил, тулгамдсан асуудлын талаар санал солилцож, харилцан ярилцлаа.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Мандахбаяр “МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшиж сонгогдохдоо миний бие орон нутгаас ажлаа эхэлнэ гэж хэлж байсан. Тиймээс эх орныхоо  зүүн бүс Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас эхлэн нар зөв тойрч Говьсүмбэр, Дорноговь гэсэн маршрутаар долоо дахь аймагтаа ажиллаж байна. Орон нутгийнхаа сэтгүүлчдийн ажлын нөхцөл байдал, амжилт бүтээл, алдаа оноо, сайн туршлага, тулгамдсан асуудлыг  биеэр мэдэрч, та  бүхний дуу хоолойг сонсох нь хамгийн чухал юм. 

Та бүхэнд МСНЭ-ийн хийхээр дэвшүүлсэн, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гол ажлуудаас тоймлож мэдээлэл хүргэе. Монголын сэтгүүл зүйн салбар өнгөрсөн хугацаанд сэтгүүл зүйн үндсэн ажлаа  амжилттай хэрэгжүүлсэн. Харин санхүү хангамж, эдийн засгийн асуудлаа орхигдуулж ирсэн юм.
Тиймээс салбарын бодлого үйл ажиллагаагаа “50:50” гэсэн зарчмаар явуулах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүйн ажлаа 50 хувь,  санхүү, эдийн засгийн боломжоо  мөн л 50  хувиар  дээшлүүлж ажиллана гэсэн үг. Төсөл хөтөлбөр хэрхэн бичих, олон улсын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар шат дараатай сургалт, семинарыг зохион байгуулна.
Санхүүгийн асуудлаа цэгцэлж чадвал сэтгүүл зүйн салбар хараат бусаар ажиллах боломж бүрдэх юм. Дараагийнх нь хууль эрх зүйн асуудал. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг “Лобби” бүлэг байгуулж УИХ-аар батлуулах, зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулах гээд ажил бий.

Мөн сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцаар хангах, салбар зөвлөлүүдийн тамга тэмдэг, данс тооцоог шинэчилнэ. Улирал бүр тайлан балансаа гаргадаг тотголцоо руу шилжих, мөн сэтгүүлч солилцооны арга хэмжээг зохион байгуулах гээд төлөвлөсөн ажил олон бий” гэв.

Тэрээр Дорноговь аймгийн салбар зөвлөлд иж бүрэн комьпютер гадуулсан бөгөөд үйл ажиллагаа явуулах байртай болоход нь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Энэ үеэр Дорноговийн сэтгүүлчид салбар зөвлөлөө шинэчилж дарга, тэргүүлэгч, хяналтын зөвлөлөө дахин сонгосон. МСНЭ-ийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн даргаар сэтгүүлч Х.Эрдэнэбулган сонгогдсон бол Хяналтын зөвлөлийн даргаар сэтгүүлч А.Байгалмаа сонгогдов. Тэргүүлэгчээр сэтгүүлч Х.Эрдэнэбулган, "DSB" телевизийн захирал Б.Зоригтбаатар, "D media" агентлагийн захирал З.Энхзул, ахмад сэтгүүлч Л.Сандуй, залуу сэтгүүлч, радиогийн хөтлөгч н.Эрдэнэзаяа нарыг сонгов. Уулзалтад 16 сэтгүүлч уран бүтээлч оролцлоо. 



Х.Мандахбаяр:Санхүүгийн асуудлаа цэгцэлж чадвал сэтгүүл зүйн салбар хараат бусаар ажиллах боломж бүрдэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0