ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-09-26
Гэр бүл хүүхдийн хөгжилд багийн дарга нарын үүрэг оролцоо" сэдэвт үндэсний хэмжээний сургалт зохион байгуулагдлаа

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн ГХУСАЗСЗ-өөс хамтран “Гэр бүл, хүүхдийн хөгжилд багийн Засаг дарга, нийгмийн бодлогын мэргэжилтний үүрэг оролцоо” сэдэвт сургалтыг өнөөдөр буюу 2018.06.04-ний өдөр тус аймгийн Сайншанд хотноо зохион байгууллаа.

Сургалтыг аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр нээж үг хэлэн нийт багийн Засаг дарга, Нийгмийн бодлогын мэргэжилтнүүдэд идэвхтэй оролцож мэдлэг чадвараа нэмэгдүүлж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг хүслээ.

Энэхүү сургалт нь гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн судалгааг нас, хүйс, газарзүйн байршил, нийгэм, эдийн засгийн байдал зэрэг үзүүлэлтээр гаргахад багийн Засаг дарга, Нийгмийн бодлогын мэргэжилтнүүдийг арга зүйгээр хангах, чадавхжуулах зорилготой бөгөөд гэр бүл, хүүхдийн хөгжилд тулгамдсан асуудал, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлийг таних илрүүлэх, үнэлэх, мэдээлэх, дэмжих, хянах зэргээр бүлгээр ажиллаж онол, практикийг хосолсон хэлбэрээр явагдах онцлогтой.

Мөн хөтөлбөрийн дагуу аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаарх илтгэл мэдээллийг аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзулаас нийт оролцогчдод хүргэлээ.

Сургалтын төгсгөлд сорилт, бэрхшээлийг даван туулах арга зам-нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж сургалтыг дүгнэн батламж гардуулав.



Гэр бүл хүүхдийн хөгжилд багийн дарга нарын үүрэг оролцоо" сэдэвт үндэсний хэмжээний сургалт зохион байгуулагдлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0