ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-07-18
Татварын орлогыг 101.4 хувиар давуулав

Энэ оны тавдугаар сарын байдлаар Дорноговь аймаг орон нутгийнхаа төсөвт 11 тэрбум 464.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ.
Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 101.4 хувьд хүрсэн талаар аймгийн  Статистикийн хэлтсийн мэдээлэлд дурдсан байна. Татварын орлогыг өмнөх оны мөн үеийн төсвийн орлогын дүнтэй харьцуулахад 43.3 хувиар өссөн аж.
Орлогын 72.0 хувийг татварын, 28.0 хувийг татварын бус орлого бүрдүүлсэн аж. Татварын орлого  бүрдүүлэхэд  тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд ажилчдынхаа нйгмийн даатгала болон хуулиар хүлээсэн бусад татвараа цаг хугацаанд нь төлдөг болсон төдийгүй Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн хуулийг орон нутагт хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гарсан зэрэг тодорхой үзүүлэлтээр дүгнэж буй.



Татварын орлогыг 101.4 хувиар давуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0