ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-14
Ноён хутагтын бүтээл туурвилыг өгүүлэх “Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно

Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой тохиолдуулж Дорноговь аймгийн ЗДТГ, Говийн ноён хутагтын музей, Музей сургалт, судалгааны төв хамтран “Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг долдугаар сарын 26-нд Сайншанд хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ удаагийнх ноён хутагтын бүтээл туурвилыг олон улсын түвшинд сурталчлах, гадаад дотоодын эрдэмтдийг өргөнөөр оролцуулж буйгаар онцлог гэж албаны хүн өгүүлэв. Эрдэм шинжилгээний бүтээлийг өмнө нь хэлэлцүүлж байгаагүй , шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэ, шинэлэг санаа, арга зүйг агуулгыг тусгасан байх, А4 цаасан дээр Times new roman 12 фондоор 8-10 хуудсанд багтааж  ирүүлэх бөгөөд бүтээлийг долдугаар сарын 16-ныг хүртэл аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст 105 тоотод хүлээн авч байна.
Эрдэм шинжилгээни бага хуралд оролцохыг хүсэгчид 70523122, 99037795, 99143813 утсаар холбоо барьж шаардлагатай мэдээллийг тодруулах боломжтой. Оролцогчдын бүтээл, илтгэлүүдийг эмхтгэж ном болгон хэвлүүлэх аж.
XIX зууны үеийн Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг монголд үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч, Буддын шашны нууц тарнийн их мастер, говийн 5 дугаар Догшин ноён хутагт Данзанравжаа 1803 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг/ Шувуун шанд хэмээх газар үгээгүй ядуу ард Дулдуйтын гэрт мэндэлсэн.
Тэрээр  Монголын түүхэнд анхны музейг үндэслэгч,  сурган хүмүүжүүлэгч, бурхны шашныг шинэчлэгч, эмэгтэй хүнийг дээдлэх үзэлтэн, нийгэм, шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, эм баригч, ая зохиогч, соён гэгээрүүлэгч авьяас билэгт сод хүмүүн байжээ.



Ноён хутагтын бүтээл туурвилыг өгүүлэх “Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0