ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-08-15
Цонжийн чулууг аймгийн тусгай хамгаалалт авчээ

Дорноговь аймгийн ИТХ-аас Дэлгэрэх сумын нутагт буй өвөрмөц хадан хэлбэртэй  Цонжийн чулууг  байгалийн дурсгалт газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ.

Сумын төвөөс зүүн хойш 55  км-т орших Цонж толгой нь зургаан талт босоо гонзгой бие биедээ наалдан ургасан  зургаан талт  харандаа мэт сонин сайхан тогтоцтой цэнхэр чулуу, байгаль эхийн уран чамин урлалт   жижиг уул юм.

Эрт  үед  энэ чулуунаас ухаж авч байсан ул мөр бий. Ухсан  хэсэг нь  гурваас дөрвөн метр гүнзгий жигд хэмжээтэй, нарийхан, урт шулуун чулууны багц бөгөөд дээрээс нь харахад зүсмэл чулуун шал мэт харагддаг аж.   Хүний гараар бүтээсэн  зургаан талт баганууд мэт хүрмэн хөх чулуун байц хадууд  хийгээд  өндөр нь  зургаагаас долоон метр, өргөн нь 15-20 см хөх хүрмэн чулуу нь  байгалийн урлан мэт сүндэрлэдэг аж.

Байгалийн өөрчлөлт, зүй тогтлоор  асар их даралтад орж ийм багана үүсч талсжсан  тул нутгийнхан  үүнийг “Цонжийн чулуу “ гэдэг.  Тиймээс байгалийн энэхүү дурсгалт газрыг хамгаалах, хойч үедээ бүрэн бүтнээр үлдээх зорилгоор тусгай хамгаалалтад авсан байна.



Цонжийн чулууг аймгийн тусгай хамгаалалт авчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0