ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-10-21
Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй гэж үзжээ

Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит наймдугаар хуралдаан энэ оны долдугаар сарын 02-нд боллоо. Хурлаар Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах саналыг хэлэлцэж  сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  албан бичгээр ирүүлсэн саналуудыг харгалзан тухайн газруудад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй гэсэн санал гаргалаа.

Энэ удаагийн хуралд Хатанбулаг, Мандах, Хөвсгөл, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ, Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх зэрэг тус аймгийн ихэнх сумын нийт 160.811 га газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох тухай санал иржээ.

Гэхдээ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид тухайн газрын асуудлаар  сумын ИТХ-ын шийдвэрийг үндэслэсэн бөгөөд сумдын ИТХ орон нутагтаа хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгохыг дэмжээгүй байна.

Дорноговь аймгийн хэмжээнд ашигт малтмалын нийт 468 тусгай зөвшөөрөл буй бөгөөд үүнээс 162 нь ашиглалтын, 306 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Тус аймагт 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 440 гаруй илэрцүүд тогтоогдсон байдаг аж.

Орон нутгаас уул уурхайн тусгай зөвшөөрлийг хавтгайруулж дэмжих бус тухайн салбарт бодит үр дүнгээ өгөх, нутгийн иргэдийн амьжиргаа болон орон нутгийн хөгжил дэвшилд нэн хэрэгцээтэй төслийг дэмжин ажиллаж байгаа аж. 

 



Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй гэж үзжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0