ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-11-19
Дорноговьтой холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургадугаар сарын 21-22-нд  Дорноговь аймагт ажиллахдаа орон нутгийн удирдлага, иргэдээс тавьсан зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлжээ.
Зургадугаар сарын 26-нд болсон Засгийн газрын хуралдаанаар Сайншанд суманд баригдаж байгаа 50 ортой төрөх эмнэлэг, Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгасан байна.
Харин Сайншанд-Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай замаас Өргөн сум хүртэлх 18 км замыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах, Сайншанд-Хамарын хийд чиглэлийн замаас Ханбаянхайрхан хүртэл 6.8 км хатуу хучилттай зам тавихыг судалж шийдвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд үүрэг болгожээ.
Сайншанд-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн замаас Өргөн сум руу  тавьж байгаа  18 км зам барилгын ажил дөрвөн жилийн өмнөөс эхэлсэн ч хөрөнгө санхгүүгийн улмаас ашиглалтад ороогүй удсан байдаг бол  Хамарын хийдийн чиглэлийн замаас Ханбаянзүрх хайрхан хүртэлх 6.8 км замын зураг төсвийг боловсруулах,  шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаар өмнөх Засгийн үед яригдаж байсан юм.



Дорноговьтой холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0