ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-14
Нөхөн сонгууль зохион байгуулах хугацааг хойшлуулав

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  хурлаар Замын-Үүд суманд  зургадугаар сарын 24-нд зохион байгуулахаар товлосон нөхөн сонгуулийн хугацааг хойшлуулах  шийдвэр гаргалаа.
Цаг үеийн ажлын нөхцөл байдал болон орон нутгийн төсвийн тодотгол хийх боломжгүй болсонтой холбогдуулж  ийм шийдвэр гаргасан гэж албаныхан тайлбарлав. Харин нөхөн сонгуулийн хугацааг  ирэх 10 дугаар сарын эхний ням гарагт байхаар тооцож Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны  хуваарьт нийцүүлж тухайн үед нь тогтоохоор шийдвэрлэжээ.
Дашрамд дурдахад Замын-Үүд сумаас аймгийн ИТХ-д нэр дэвшиж сонгогдсон Ж.Дашням өөр ажилд томилогдсон тул нөхөн сонгууль зарлах шаардлага гарсан юм.



Нөхөн сонгууль зохион байгуулах хугацааг хойшлуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0