ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-09-26
Үндэсний сурын харваанд 130 гаруй харваач  цэц мэргэнээ сорилоо  

Дорноговь аймаг байгуулагдсаны 87, Сайншанд сум байгуулагдсаны 57, Соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн баяр наадмын үндэсний сурын харвааны насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд тэргүүн байрт 30 оноогоор Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, аймгийн үндэсний сурын харваач, спортын дэд мастер Ө.Түвшинбаяр шалгарав.

Дэд байрт 29 оноогоор Багануур дүүргийн “Уурхайчин баг”-ийн тамирчин, аймгийн мэргэн, спортын мастер Г.Амарсайхан, гутгаар байрт 28 оноогоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер М.Лхагва-Очир, дөрөвдүгээр байрт 25 оноогоор Багануур дүүргийн “Уурхайчин баг”-ийн тамирчин, спортын мастер Г.Ариунболд, тавдугаар байрт 25 оноогоор Говьсүмбэр аймгийн “Жахрай мэргэн” үндэсний сурын холбооны харваач, спортын дэд мастер М.Самдандорж шалгарчээ.

Харин насанд хүрэгчдийн эмэгтэй төрөлд тэргүүн байрт 34 оноогоор Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, аймгийн үндэсний сурын холбооны харваач Д.Дэмбэрэлсүрэн, дэд байрт 31 оноогоор Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат, аймгийн үндэсний сурын холбооны харваач, спортын дэд мастер Б.Мөнгөнчимэг, гутгаар байрт 29 оноогоор Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, аймгийн үндэсний сурын холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Т.Дуламсүрэн, дөрөвдүгээр байрт Говьсүмбэр аймгийн “Жахрай мэргэн” үндэсний сурын холбооны харваач, спортын мастер Ж.Норжмаа, тавдугаар байрт 26 оноогоор Говьсүмбэр аймгийн “Жахрай мэргэн” үндэсний сурын холбооны харваач, Х.Мөнхзолбоо нар тус тус шалгарав.

Үндэсний сурын  өсвөрийн эрэгтэй төрөлд, тэргүүн байрт 17 оноогоор Дорноговь аймгийн Хөвсгөл сумын  ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч С.Буяндорж, дэд байрт 15 оноогоор Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч О.Энхжагар, гутгаар байрт 15 оноогоор Дорноговь аймгийн Хөвсгөл сумын  ерөнхий боловсролын сургуулийн 7б ангийн сурагч С.Баяржавхлан, дөрөвдүгээр байрт 14 оноогоор Дорноговь аймгийн өргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн 7б ангийн сурагч С.Баяржавхлан, тавдугаар байрт 13 оноогоор Багануур дүүргийн  ерөнхий боловсролын 95 дугаар сургуулийн 12з ангийн сурагч , “Уурхайчин баг”-ийн тамирчин Г.Бат-Эрдэнэ шалгарлаа.

Ноён хутагтын мэндэлсний 215 жилийн ойн үндэсний сурын харваанд  Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Багануур, Улаанбаатар зэрэг 10 аймгаас нийт 130 гаруй насанд хүрэгчид болон өсвөрийн харваачид  оролцож цэц мэргэнээ сорьжээ.   

 



Үндэсний сурын харваанд 130 гаруй харваач  цэц мэргэнээ сорилоо  

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0