ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-11-19
Жороо морины уралдаанд Д.Отгондаваагийн бор морь түрүүлэв

Ардын хувьсгалын 97, Дорноговь аймаг байгуулагдсаны 87, Соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215, Сайншанд сум байгуулагдсаны 57 жилийн баяр наадмын жороо морины уралдаанд 19 морь шандас сорин уралдсан.
Тэргүүн байрт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Д.Отгондаваагийн бор морь, дэд байрт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Т.Лхамсүрэнгийн зээрд морь, гуравдугаар байрт Дорноговь аймгийн Айраг сумын Б.Батравжихын нүдэн морь шалгарлаа.
Жороо морь нь удамшдаг бөгөөд  монгол орны нутгийн зүүн талд үзэмчин жороо морь их нийтлэг байдаг бол баруун хязгаарт  торгууд, баяд омгийн жороо морийг малчид  үе дамжуулан удамшуулж иржээ. 



Жороо морины уралдаанд Д.Отгондаваагийн бор морь түрүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0