ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-11-19
Хурдан азарганы уралдаанд Ө.Пүрэвбаатарын бор түрүүлэв

Говийн тавдугаар дүрийн ноён хутагтын мэндэлсний 215 жилийн ой, Дорноговь аймаг байгуулагдсаны 87, Сайншанд сум байгуулагдсаны 57 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд120 гаруй хурдан буян уралдсанаас Улаанбаатар хотын уяач Ө.Пүрэвбаатарын бор түрүүлэв.
Аманд хүзүүнд Дорноговь аймгийн уяач М.Буянхишигийн хар, айргийн гуравт Өвөрхангай аймгийн уяач Б.Ганбатын хул, айргийн дөрөвт, айргийн Баянхонгор аймгийн уяач Д.Даваадоржийн хул, айргийн тавд Өмнөговь аймгийн харьяат С.Батбаярын загал мор хурдаллаа.
Харин их насны морьдын уралдаанд 222 хурдан хүлэг шандас шалган уралдахад Дундговь аймгийн уяач Б.Лхагва-Очирын хонгор халзан морь түрүүлэв. Аман хүзүүнд Дундговь аймгийн уяач Ж.Эрдэнэтөгсийн хүрэн морь давхисан бол айргийн гуравт Ховд аймгийн уяач Н.Баасанжавын ягаан бор морь хурдалж, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн уяач А.Батбаатарын саарал, айргийн тавд Завхан аймгийн уяач Д.Баяраагийн хүрэн морь хурдлав.
Хурдан соёолонгийн уралдаанд 150 ажнай тоосоо  өргөхөд Дорноговь аймгийн уяач А.Номтбаатарын хонгор морь түрүүллээ. Аман хүзүүнд Завхан аймгийн Д.Баяраагийн хүрэн, айргийн гуравт Дундговь аймгийн Ч.Дэмчигцоодолын бор, айргийн дөрөвт Дорноговь аймгийн О.Батжаргалын хонгор, айргийн тавд Өмнөговь аймгийн С.Мөнхбаярын хээр морь тус тус хурдлав.
Шүдлэн насны морьдын уралдаанд 138 хурдан үрээ уралдсанаас Дорноговь аймгийн Мандах сумын уяач Д.Хашбатын сартай бор морь түрүүлж, аман хүзүүнд Дорноговь аймгийн уяач Л.Амарсанаагийн хар халзан, айргийн гуравт Өмнөговь аймгийн уяач Н.Алдаржаргалын зээрд, айргийн дөрөвт Говьсүмбэр аймгийн Л.Батнасан, айргийн тавд Дорноговь аймгийн Б.Мөнхчулууны өсгий цагаан хар морь  давхив.
Хязаалан насны уралдаанд 147 морь уралдсанаас Дорноговь аймгийн  харьяат уяач,Баярсайханы хүрэн хязаалан түрүүлж, аман хүзүүнд Дундговь аймгийн Мөнхбатын хар, айргийн гуравт Говь-Алтай аймгийн З.Шижирбатын бор, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Баярсайханы хүрэн, айргийн тавд Төв аймгийн О.Ренцэнжүгдэрийн хүрэн морь хурдаллаа.



Хурдан азарганы уралдаанд Ө.Пүрэвбаатарын бор түрүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0