ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-09-26
Их насны морьдыг Б.Лхагва-Очирын хонгор халзан өнгөлөв

Долдугаар сарын 27-ноос 29-нд болсон Дорноговь аймаг байгуулагдсаны 87, Сайншанд сум байгуулагдсаны 57, их соён гэгээрүүлэгч, говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойн баяр наадмын Их насны морьдын уралдаанд 222 хурдан хүлэг шандас шалган уралдахад Дундговь аймгийн уяач Б.Лхагва-Очирын хонгор халзан морь түрүүлэв.
Аман хүзүүнд Дундговь аймгийн уяач Ж. Эрдэнэтөгсийн хүрэн морь давхисан бол айргийн гуравт Ховд аймгийн уяач Н.Баасанжавын ягаан бор морь хурдалж, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн уяач А.Батбаатарын саарал, айргийн тавд Завхан аймгийн уяач Д.Баяраагийн хүрэн морь хурдлав. Хурдан соёолонгийн уралдаанд 150 ажнай тоосоо  өргөхөд Дорноговь аймгийн уяач А.Номтбаатарын хонгор морь түрүүллээ.
Аман хүзүүнд Завхан аймгийн Д.Баяраагийн хүрэн, айргийн гуравт Дундговь аймгийн Ч.Дэмчигцоодолын бор, айргийн дөрөвт Дорноговь аймгийн О.Батжаргалын хонгор, айргийн тавд Өмнөговь аймгийн С.Мөнхбаярын хээр морь тус тус хурдлав.



Их насны морьдыг Б.Лхагва-Очирын хонгор халзан өнгөлөв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0