ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-12-08
Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно

Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны гаргасан мэдээллээр наймдугаар сарын 15-16-ны хооронд Дорноговь аймгийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орох төлөвтэй байна.

Тиймээс албаныхан үер усны аюулаас болгоомжлох, анхаарал сэрэмжтэй байхыг малчид, иргэд аж ахуй нэгжүүдэд анхааруулж буй. Дашрамд дурдахад  наймдугаар сарын 12-нд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орсон усархаг аадар борооны хур тунадасны хэмжээ 80 мм байсан бөгөөд энэ нь гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Учир нь хур тундасны хэмжээ 50 мм-ээс дээш гарсан тохиолдолд гамшигт үзэгдэлд тооцдог байна.     



Дорноговийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0