ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-14
Аймгийн Онцгой комиссоос албан даалгавар гаргалаа

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд малын гоц халдварт мялзан өвчин гарсантай холбогдуулж  Дорноговь аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Хатанбулаг сумын ЗДТГ-ын багийн дарга, холбогдох төрийн алба хаагдын амралт хуваарийг зохицуулан ажилд нь татан оруулах, Хатанбулаг, Улаанбадрах, Замын-Үүд, Хөвсгөл суманд хийгдэж байгаа малын вакцинжуулах ажлыг шуурхайлах, харицулага алдсан малчин, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, сумдын Засаг дарга нарт аймгийн Онцгой комиссын албан даалгавар хүргүүлэх, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах, мал амьтны гоц халдварт мялзан төст өвчин гарсан сумдад хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх   зэрэг ажлыг зохион байгуулахаар болов.

Мөн бог малын мялзан төст өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний явцын талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны дарга Б.Баярмандах мэдээлэл хийв. Дээрх мэдээллийн дагуу аймгийн Онцгой комисс 2018 оны 08 сарын 15-ны өдрийн “Авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 07 дугаар шийдвэр, “Мал, амьтны гоц халдварт, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” 02 дугаар албан даалгаврыг гаргалаа.

 



Аймгийн Онцгой комиссоос албан даалгавар гаргалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0