ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-10-21
Дүрс оношилгооны рентген аппарат хэвийн ажиллаж эхэллээ

Ажиллахаа болиод хоёр сар гаруй болж байгаа Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны рентген аппарат наймдугаар сарын 11-нээс эхлэн хэвийн ажиллаж эхэллээ.
Программ хангамжийн лицензийн хугацаа дууссанаас болж хэсэг хугацаанд ажиллахаа больсон уг аппаратыг үйлдвэрлэсэн “Samsung” компанитай албаныхан холбогдож шаардлагатай программ хангамжийг 600 доллар төлж авчээ. Дээрх аппаратыг 2014 онд тус эмнэлэгт суурилуулж байсан аж.
Аппаратаар өдөртөө 150-200 орчим хүний  ясны  янз бүрийн гэмтэл болон бусад согогийг нарийвчлан үзэж тодорхой дүгнэлт гаргадаг аж.  Аппарат ажиллахгүй болсон хэсэг хугацаанд Нэгдсэн эмнэлгийн өөр нэг рентген аппарат дээр үйлчлүүлэгчдийн ачаалал ихээр нэмэгдэж байсан юм.



Дүрс оношилгооны рентген аппарат хэвийн ажиллаж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0