ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-14
Дорноговийн зохиолчдын бүтээлийн дээжээс гардуулав

Энэ сарын 25-нд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин аймгийн номын сан болон Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөлд номын сангийн фондыг арвижуулах зорилгоор Дорноговь аймгийн зохиолчдын бүтээлийн дээжээс гардууллаа.

Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Догмидын “Туулайн тал”,Монгол Улсын СГЗ,   Ш.Гүрбазарын “Бодь гөрөөсний зүүд”, А.Шартолгойн “Говийн ноён гэгээний тууль” боть, Х.Энхтайваны “Дорноговь аймгийн байгалийн гайхамшиг” зэрэг бүтээлүүд багтжээ.

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт  Номын сангийн номын фондыг нэмэгдүүлж үйлчилгээг цахимжуулж, соёл, урлагийн байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, музейн сан хөмрөгийг баяжуулах  орон нутгаас төрөн гарсан зохиолчид, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлах, тэдгээрийг дэмжин ажиллах зорилт дэвшүүлжээ.

  Цаашид номын сангийн номын фондыг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд аймгийн Төв номын санд  таван сая,  ерөнхий боловсролын сургуулиудад 1,5 сая хүртэлх төгрөгийн номын дэмжлэг үзүүлэхээр боллоо.



Дорноговийн зохиолчдын бүтээлийн дээжээс гардуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0