ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарын говийн бүсийн сургалт боллоо

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Дорноговь аймаг хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн байдал, цаашдын зорилтыг тодорхойлох зорилгоор говийн бүсийн сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулж байна.

Уг сургалтаар орон нутгийн захиргааны болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын удирдлагуудад эрүүл мэндийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, даатгуулагч иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарын хяналт, түүний зохицуулалт, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологийн шинэчлэлийн хүрээнд цахим эмийн жорыг үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр шинэ мэдлэг, мэдээллийг олгохоор Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв аймаг болон Багануур, Налайх дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад болон 160 төлөөллүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Дорноговь аймгийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын зарим асуудлыг дэмжих, иргэдэд учрах төлбөрийн дарамтыг бууруулах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцөөр хангах зорилт тавин, бодлогын түвшинд дэмжин ажиллаж байна.



Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарын говийн бүсийн сургалт боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0