ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Чандмань-Илч ХК халаалтаа түгээж эхлэв

Чандмань-Илч” орон нутгийн өмчит ХХК өвлийн улирлын халаалтаа айл өрх, албан байгууллагуудад 10 дугаар сарын 01-нээс түгээж эхэллээ. Монгол Улсын Эрчим хүчний сайдын тушаалаар халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан тогтоодог. Дорноговь аймгийн хувьд 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тогтоосон.

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, “2019 онд улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ зуух барина. Монгол Улсын Засгийн газраас Төрийн албан хаагчдын цалинг ирэх оноос нэмэхээр болсон. Үүнтэй холбогдуулан үйлдвэрчний эвлэлтэй харилцан тохиролцсоноор орон нутгийн дэмжлэгтэйгээр “Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн ажилтан албан хаагчдын цалинг ирэх оноос 15 хувиар нэмэхээр болсон” гэв.

Халаалт түгээж эхлэхдээ гал бадраах ёслол зохион байгуулж Дэчинчойнхорлин хийдийн хамба лам Ж.Болор-Эрдэнэ тэргүүтэй лам хуврагууд ном айлдаж, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр болон “Чандмань-Илч” ОНӨ ХХК-ийн удирдлагууд галд өргөл өргөлөө.

 



Чандмань-Илч ХК халаалтаа түгээж эхлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0