ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Дорноговийн хүүхдүүд Японы Шизүока мужийг зорилоо

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар Япон улсын Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын гурван багш, ахлах ангийн тэргүүний 25 сурагч 2018 оны 10 дугаар сарын 22-ноос долоо хоногийн хугацаатай Япон Улсын Шизуока мужийг зорилоо.
Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Шизуока муж руу зорчих багш, сурагчид болон эцэг эхчүүдийг хүлээн авч уулзаж багш, сурагчдад аяллын заавар зөвлөмж өгч, Монгол улсын нэр нүүр болж, Дорноговийн сурагчдыг төлөөлж, хариуцлага хүлээж яваа гэдгээ ухамсарлан сурагч бүр хариуцлагатай, соёлтой, идэвхтэй, нэг хамт олон болж явахыг хүсэв.
Мөн аяллын зардлыг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, “Дорноговь Их Хөгжил Сан” хамтран шийдвэрлэж буй.



Дорноговийн хүүхдүүд Японы Шизүока мужийг зорилоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0