ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАРЛАЛ

МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАРЛАЛ
Дорноговь аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зарлаад байна.

Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын 209 тоот өрөөнд хийнэ.

Шалгалтыг 2018 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдөр зохион байгуулна.

Зарлагдсан ажлын байр болон бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй мэдээллийг csc.gov.mn, dornogovi.gov.mn сайтаас болон 70523036, 96607572 дугаарын утсаар ажлын цагаар лавлах боломжтой.

Шалгалтад орохыг хүссэн иргэд “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-тай заавал танилцсан байх шаардлагатай.

Зарлагдаж буй ажлын байрны сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Төрийн албан хаагчийн анкет 
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхний эх, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 1 хувь;
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
- Шалгалтын үйлчилгээний төлбөр 6000 төгрөг
- Цэргийн үүрэгтний үнэмлэх Жич: /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/ 1990 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн эрэгтэйчүүд Дорноговь аймгийн Цэргийн штабаас цэргийн алба хаасан эсэх талаар тодорхойлолт авсан байх.

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн болон харьяаллын бус түр оршин суугаа иргэдийг бүртгэхгүй.
http://66.181.166.126/test/web/

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ



МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАРЛАЛ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0