ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Цонхны засварын ажил дуусаагүй улмаас хүүхдүүд спорт заал, соёлын танхимдаа хичээллэж байна

Өвлийн хүйтэн хаяанд ирчихээд байхад Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын I сургуулийн хичээлийн болон дотуур байрны цонхны шинэчлэлийн ажил дуусаагүй байна.  Юунаас болоод ажил удааширсан талаар тодруулах гэсэн боловч  гүйцэтгэгч  компанийн даамал Балжинням гэх хүн компанийн нэрээ нууцалж, мэдээлэл өгөхөөс татгалзав.

Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Зоригт-Эрдэнэ албан ажлаар эзэнгүй байгаа аж. Тус сургууль 1729 сурагч, 47 бүлэгтэй. Өглөө 24, үдээс хойш  27 бүлэг ээлжээр хичээллэдэг. Барилгын модон цонхыг  вакум болгон шинэчлэхээр  гүйцэтгэгч компани сургуулийн нийт 266 орчим цонх солих бөгөөд нэгээс гурван давхарын зүүн жигүүр рүү нэвтэрдэг хэсгийг бүрэн хааж засварын ажил хийж байгаа аж.

Одоо ажил хэдэн хувьтай байгаа талаар албан ёсны мэдээлэл өгсөнгүй. “Засварын ажилтай холбогдуулж сургуулиас спорт зааланд бага ангийн 1-3 бүлэг, соёлын танхимдаа мөн  1-2 бүлэг хичээллүүлж байгаа. Сургалт хэвийн явагдаж буй ч  анги танхим хүрэлцээгүй, аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй, дуу чимээ ихтэй, хүүхдүүдийн суралцах орчинд сөргөөр нөлөөлж байна. Сургуулиас барилгын ажлыг хийж байгаа гэсэн анхааруулах таних тэмдэг байршуулж, багш нар жижүүрлэн ажиллаж байгаа” гэж ахлах ангийн сургалтын менежер А.Алтанзаяа хэлсэн юм.

Мөн цаг агаар хүйтэрч өвөл болж байхад засварын ажлаа дуусгаагүй байгаа нь хариуцлагагүйн жишээ, сурагчдын суралцах орчин ч зөрчигдөж байна хэмээн эцэг эхийн  төлөөлөл хэллээ. Аймгийн Орон нутгийн өмчийн газраас авсан мэдээллээр цонхыг шинэчлэх тендер шалгаруулалтыг аймгийн Орон нутгийн өмчийн газар 2018 оны долдугаар сарын 07-нд  зарлаж тендер шалгаруулалтыг нээхэд “Зэт Ай И Ти” ХХК 238 сая,537 мянга,720 төгрөгийн санхүүжилтээр  хийхээр шалгарч сургуулийн захиргаа, компани хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Гүйцэтгэгч компани 10 дугаар сарын 10-н гэхэд ажлыг дуусгаж хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн ч ажил урагштай явахгүй өдий хүрсэн аж.

Одоогоор 56 цонх суурилуулжээ. Мөн дотуур байрны гадна талын пассадны ажил 60 орчим хувьтай байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар компани вакум цонхоо хотод хийлгээд нааш нь татаж авдаг бөгөөд цонхныхоо хэмжээг  буруу авснаас хоёр ч удаа  тааралгүй буцсан гэх. Энэ асуудалтай аймгийн Орон нутгийн Өмчийн газар, ЗДТГ-ын ХОХБТ-ын хэлтэс, ГХБХБГ-ын  албаны хүмүүс танилцаж ажил гүйцэтгэх гэрээг цуцалж шүүхэд хандах болсон талаар ГХБХБГ-ын БХБ-ын хэлтсийн дарга Ц.Баярмаа мэдээлэв. Мөн  энэ долоо хоногтоо багтаан сурагчдын  сурах орчныг бүрдүүлж анги танхимыг хэвийн байдалд оруулах үүрэг өгсөн байна.   



Цонхны засварын ажил дуусаагүй улмаас хүүхдүүд спорт заал, соёлын танхимдаа хичээллэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-11-08 22:31:29
    zochin: oron nutagt chini hiie chadii gesen uchnuun olon company bhad gadnii hogiin yumnuudad ugch bdag oron nutgiin umchiin gazar gej nowshiin yumnuud zaiwal taarna, bas ter umchiin gazariin bayn bayarhuu darga geed bgaa haltar nowshiig shalgah heregtei