ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Дэлгэрэх суманд мал нядалгааны цэг ашиглалтад орлоо

Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд “Дэртийн булаг” ХХК мал нядалгааны цэг ашиглалтад  оруулжээ.

Дэлгэрэх сум 200 гаруй мянган толгой малтай, хоёр аймгийн гурван сумтай хил залгаа оршдог бөгөөд малын хулгай багагүй гардаг аж. Тиймээс албаныхан малын хулгайг бууруулах, эрүүл ахуйн шаардлагыг хангах, мал амьтны гарал үүслийн бичгийг нэг дор болгох зорилгоор сумын Орон нутгийг хөгжүүлэх сангийн 20 орчим сая төгрөгийн хөрөнгийг дээрх мал нядалгааны цэг байгуулахад зарцуулсан байна.

Мөн мал нядалгааны цэгийг түрээсийн гэрээгээр хувь хүн болон албан байгууллагуудад түрээслүүлэх бөгөөд 30 хувийг сумын Төрийн сангийн нэмэлт дансанд, үлдсэн 70 хувийг түрээсэлж байгаа иргэн авах аж.



Дэлгэрэх суманд мал нядалгааны цэг ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0