ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Төсвийн орлого 4.7 хувиар нэмэгджээ

Дорноговь аймгийн төсвийн орлого 2018 онд 24 тэрбум 988 сая төгрөг болж төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 102.2 буюу өмнөх оноос  4.8 хувиар нэмэгджээ.

Аймгийн орон нутгийн төсвийн орлогын 75.3 хувийг татварын, 24.7 хувийг татварын бус орлого бүрдүүлсэн бөгөөд улсын нэгдсэн төсөвт төлдөг аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татвар, дотоодын бараа, үйлчилгээний татвар, ашигт малтмал нөөц ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрийн хэмжээ ч нэмэгдсэн байна.

Монгол Улсаас дэлхийн зах зээлд нийлүүлдэг экспортын гол бараа болох алт, зэс, нүүрсний үнэ өссөн нь аймгийн эдийн засагт эерэгээр нөлөөлсөн гэж албаныхан аймгийн ИТХ-ын үеэр мэдэгдэв. Мөн уул уурхайн салбарын үйл ажиллагаа сэргэснээр орон нутагт бүтээн байгуулалт нэмэгдэж гадаад дотоодын хамтын ажиллагаа идэвхжсэн аж.



Төсвийн орлого 4.7 хувиар нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0