ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Яруу найрагчид Дорнын говьд тэмээ хөлөглөж, жин тээж эхэллээ
 Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Болор цомын эзэн, МУСГЗ яруу найрагч А.Эрдэнэ-Очирын гэгээн дурсгалд зориулсан ном тээсэн тэмээн жингийн аялал Дорноговийн Хамарын хийдээс Улаанбадрах сум руу өнөөдөр хөдөллөө.
 

 

Түүний хүү Э.Цагаан-Уул, “Арлааны Эрдэнэ-Очир сан”-гийн  санаачилгаар  гэр бүл, ах дүү төрөл төрөгсөд, нутгийнхан, найз нөхөд нь хамтран зохион байгуулж байгаа аялалд Монголын шинэ цагийн яруу найрагчид нэгджээ. Тухайлбал, Э.Цагаан-Уул, О.Цэнд-Аюуш, н.Гантулга, Б.Жамбалдорж зэрэг арваад залуу яруу найрагч дорнын уудам талд тэмээ хөлөглөж,  оюуны охь дээж болсон номоо тэмээн хөсөгт ачсан юм. 

 

Идэр эрчүүд  хоёр хоног явж  Улаанбадрахад хүрээд сумын номын санд номоо хүлээлгэн өгөх бөгөөд жингийн явцад  "Найргийн гал" түүдэг тойрсон яруу найргийн уншлага уншиж, "Миний цуглуулсан хорвоо" үдшийн цэнгүүнд оролцоно.

Идэр ес дөхөж байгаа энэ өдрүүдэд Дорнын уудам говьд өдөртөө хасах 15-20 хэмийн хүйтэн, шөнөдөө 30 орчим хүйтэн жавартай байна. Нүүдэлчдийн удам найргийн жинчид  хурган дээл,  хүрэм, монгол гутал, үнэгэн лоовууз өмсжээ. 

Удалгүй тэдэнтэй Болор цомын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, яруу найрагч Ц.Буянзаяа, Дарь,Сүхбаатар тэргүүтэй яруу найрагчид хотоос ирж нэгдэнэ.


 

 
 
 


Яруу найрагчид Дорнын говьд тэмээ хөлөглөж, жин тээж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-07 22:01:54
    ????????: Уран бүтээл.амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-07 22:01:11
    ???????????: Амжилт