ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-22
Ийм дарга нар олон байгаасай!

 Сүхбаатар аймгийн Засаг дарга З. Энхтөр ирэх  4 жил ажиллах хугацаандаа ямар ч цалин авалгүй ажиллана гэж  орон нутгийнхаа “SB” телевизээр мэдээлжээ.

Тэрээр цалингаа зөвхөн өөрийн нэрэмжит сан байгуулж түүндээ хуримтлуулан, олон нийтийн тусын тулд хэрэгтэй шаардлагатай зүйлд зарцуулах гэнэ. Амьжиргаа доогуур өрхөд туслах, сайн үйлсийн аян өрнүүлэх зэрэг хүмүүнлэг болон шаардлагатай зүйлд зарцуулахаар төлөвлөсөн аж.

 Засаг дарга  З.Энхтөр эхний хоёр сарын цалингаараа саяхан шинэ жилийн баяраар ажил үүргээ гүйцэтгэж яваа албан хаагчид болон эмзэг давхаргын зарим өрхөд бэлэг гардуулсан байна.

Өөр нэг жишээг дурдвал Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут эдийн засгийн хямралтай үед Засаг даргын нэрэмжит “Шинэ жилийн баяр”-ын хүлээн авалтыг хийлгүйгээр түүнээс хэмнэсэн мөнгөөрөө 10 гэр худалдан авч гэнэтийн гамшиг ослын үед орон гэргүй болсон өрх гэрт гэр бэлэглэсэн аж. Дээрх ажилд нийт 20 сая төгрөг зарцуулжээ.Үйл ажлаараа төсвийн хөрөнгийг хэмнэж байгаа  дарга нарт иргэд ихээхэн ам сайтай байгаа аж. Харин  манай дарга нар ч мөн адил дээрх аймгийн дарга нараас  үлгэр жишээ авах байлгүй дээ.

 



Ийм дарга нар олон байгаасай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-01-05 13:37:19
    ?????: Ийм дарга нар олон болбол сайхан байна шүү Жавхлан гишүүний уриалга бага ч гэсэн хүмүүс нөлөөлж байна шүү, энэ дарга нартаа ажилд нь амжилт хүсье.