ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-04-26
Дорноговь аймгийн хүн ам 70 мянга хүрчээ

Дорноговь аймгийн нийт хүн ам шинэ оны босгон дээр 70 мянга хүрсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Улирч одсон 2018 оны эхэнд Дорноговь аймгийн хүн ам  68.2 мянга хүрч өмнөх оныхоос 2.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлтийг аймгийн Статитсикийн хэлтсээс гаргаж байсан юм. Орон нутагт үйлдвэржилт нэмэгдэж, төмөр зам, уул уурхай зэрэг томоохон төслүүд ажлаа эхэлсэн хийгээд уул уурхай, аялал жуулчлал, үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллагсад тухайн аймаг, сумандаа  хүн амын бүртгэлээ хийлгэж, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвараа орон нутагт төлдөг болсон нь хүн ам нэмэгдэх, орлого нэмэгдэх эх үүсвэр болжээ.

Хүн амын 63.1 хувь буюу 43.0 мянга нь Сайншанд, Замын-Үүд суманд оршин суудаг бол нийт хүн амын 50.0 хувь буюу 34.1 мянга нь эмэгтэйчүүд, 50.0 хувь буюу 34.1 мянга нь эрэгтэйчүүд байна.



Дорноговь аймгийн хүн ам 70 мянга хүрчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0