ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-05-21
Австралид тэтгэлгээр хэрхэн сурах тухай танилцуулав

Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрөөс тус улсад тэтгэлгээр хэрхэн сурах, өргөдөл хэрхэн гаргах, англ хэлийг хэрхэн сурах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх уулзалтыг энэ оны гуравдугаар сарын 04-нд Сайншанд хотод зохион байгууллаа.

Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөр нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг Австралийн их сургуулиудад магистрын зэрэг олгох тэтгэлэгт сургалтад хамруулдаг байна.

Өргөдөл гаргагч нь Монгол болон  бусад оронд Австралийн сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн бакалаврын зэрэг эзэмшсэн байх бөгөөд төрийн албанд доод тал нь  хоёр жил ажилласан, хөгжлийн бэрхшээлтэй бол хоёр жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн, IELTS-ийн голч оноо нь 5.5-аас доошгүй, /эсвэл TOEFL-ийн дүйцэх/, нэгж  оноо 5.0-аас доошгүй дүнтэй байх ёстой аж.

Мөн өөрийн зорилго сурах хүсэл тэмүүлэл, сурах чиглэлээ тодорхойлох, онлайнаар аппликейшн бөглөх, өөрийн эссэ болон хөндлөнгийн хэн нэгний тодорхойлолт захиа, бусад дагалдах материалуудыг бүрдүүлэх гээд тухайн өргөдөл гаргагчаас бүх зүйл хамаардаг тул сурахыг хүссэн хүн бүр хариуцлагатай хандах шаардлага гардаг тухай хөтөлбөрийн менежер н.Цэцгээ онцлов   

Суралцах чиглэл нь төрийн албаны удирдлага, удирдлага, бизнес ба худалдаа, боловсрол, инженерчлэл, уул уурхай, барилга хот байгуулалт, байгаль орчин хөдөө аж ахуй судлал, эрүүл мэнд, мэдээлэл харилцаа холбооны технологи, нийгэм соёл ба хөгжил судлал байх бөгөөд чиглэл бүрт нарийвчилсан мэргэжлээр сонгон суралцах боломжтой аж.

Өргөдөл гаргах хугацаа энэ оны хоёрдугаар сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм. Тэтгэлэгт хөтөлбөр сонирхсон хүмүүс http://australiaawardsmongolia.org/index.php/mn/ холбоосоор нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.



Австралид тэтгэлгээр хэрхэн сурах тухай танилцуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0