ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-04-26
Багийн Засаг дарга нар унаатай болов

Энэ сарын 05-нд Сайншанд суманд болсон “Гэр бүлийг дэмжих жил”-ийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр аймгийн ЗДТГ-аас сумдын зарим багийн Засаг дарга нарт албан ажилдаа хэрэглэх мотоцикл шийдвэрлэснийг гардуулав.

Албаныхан энэ удаа Айраг сумын Цагаандөрвөлж, Алтанширээ сумын Чулуунгишгэр, Даланжаргалан сумын Цомог, Олон-овоо, Дэлгэрэх сумын Хонгор,Бумбат, Иххэт сумын Зүлэгт, Мандах сумын Алхантээг, Өргөн сумын Сэнж, Сайхандулаан сумын Өлзийт, Хатанбулаг сумын Халив, Замын шанд, Хөвсгөл сумын Хөвсгөл, Улаанбадрах сумын Сангийн далай, Эрдэнэ сумын Улаан-уул багийн Засаг дарга нарыг унаагаар хангасан байна.

Дашрамд дурдахад тус аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн  үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, ёс зүйтэй, туршлага, чадвартай төрийн алба хаагчийг буй болгох, тэдний ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилтын хүрээнд засаг захиргааны анхан шатны нэгж  багийн үйл ажиллагааг дэмжих зорилт тусгасан аж.

Тиймээс 14 сумын 64 багийн Засаг дарга нарын албаны унааг ээлж дараатай шинэчлэх ажлыг зохион байгуулж буй.

Бага орлоготой гэр бүлд өргөө цагаан гэр гардуулав

Дорноговь аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын  хандив дэмжлэгээр байгуулагдсан “Дорноговь-Их хөгжил сан” төрийн бус байгууллага амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 10 гэр бүлд өргөө цагаан гэр гардууллаа.

Айраг сумын гуравдугаар багийн иргэн У.Долгормаа, Дэлгэрэх сумын Бумбат багийн иргэн О.Лхамсүрэн, Сайншанд сумын нэгдүгээр багийн С.Отгонтуяа, Сайншанд сумын хоёрдугаар багийн иргэн Д.Энхтүвшин, П.Балжир, Л.Тунгалагтуул, Сайншанд сумын гуравдугаар багийн  иргэн Н.Ангараг, Сайншанд сумын дөрөвдүгээр багийн иргэн Н.Маам, Сайншанд сумын зургадугаар багийн иргэн О.Алтанболд, Сайншанд долдугаар багийн иргэн Д.Түвшинжаргалын гэр бүл өргөө цагаан гэртэй болжээ. Харин дээрх гэрийг  орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчийг дэмжих зорилгоор Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Мандала” модон эдлэлийн цехээс худалдан авсан аж.

Дашрамд дурдахад “Дорноговь-Их хөгжил сан” төрийн бус байгууллага нь 2019 онд нийт 2.5 төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.

Үйл ажиллагаандаа ашиглах авто машинтай боллоо

Төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах байгууллагын парк шинэлчлэлд зориулж орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зарим байгууллагад авто машин гардуулсан.

Тухайлбал, аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэ сум зургаан функер бүхий хог зөөврийн автомашин, “Чандмань-Илч” ОНӨ ХХК-д өөрөө буулгагч самосвал , экскаватор, ковш зэрэг нийт гурван автомашинтай боллоо.

Харин “Дорноговь-Их хөгжил сан” төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар Даланжаргалан суманд хог зөөврийн автомашин, Мандах суманд өөрөө буулгагч самосвал, Хөвсгөл суманд "УАЗ" Фургон, Ханги хилийн боомтод бохир соруулах автомашин, “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газарт өөрөө буулгагч самосвал авто машин нэг, хог зөөврийн хоёр авто машиныг тус тус гардуулав.



Багийн Засаг дарга нар унаатай болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0