ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-10-19
Шагайн харвааны тэмцээнд “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баг тэргүүлэв

Үндэсний шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн Сайншанд суманд боллоо.

Биеийн тамир, спортын газар, аймгийн шагайн харвааны салбар холбоотой хамтран зохион байгуулсан тэмцээнд 12 сумын 40 багийн 320 гаруй харваач ахмад буюу чавх /буу/, насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн ангиллаар өрсөлдсөн юм.

Насанд хүрэгчдийн ангиллын тэргүүн байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баг,  дэд байрт аймгийн гоц мэргэн Л.Алтангэрэл ахлагчтай Сайншанд сумын баг, гутгаар байрт Б.Сайнзаяа ахлагчтай  Айраг сумын баг тус тус шалгарав.

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин шагайн харвааны тэмцээнд амжилт гаргасан баг тамирчдад баяр хүргэж шагнал гардууллаа. 



Шагайн харвааны тэмцээнд “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баг тэргүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0