ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-07-22
Мод тарих, арчлах, ургуулах сургалтад иргэдийг хамрууллаа

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны эрүүл аюулгүй байдлыг хангах, цэвэр орчин бүрдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас айл өрх, албан байгууллага бүр мод тарих уриалга гаргасан.
Уриалгын дагуу  Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Дорноговь аймгийн харьяат иргэд, албан тушаалтны төлөөллийг БНХАУ-ын Эрээн хотод 2019 оны 04 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд мод тарих, арчлах, ургуулах тухай сургалтад хамрууллаа. 

Нэг мод таривал энэ насны буян,  хоёр мод таривал хойд насны буян хэмээн монголчууд ярьдаг бөгөөд хүн болж төрөөд заавал хийх ёстой үйлийн нэгд мод тарих ажил зүй ёсоор ордог.

Тиймээс ирээдүйнхээ төлөө, үр хойчийнхоо төлөө мод тарих үйлсэд идэвхтэй оролцож, өдрөөс өдөрт доройтож байгаа байгаль эх дэлхийгээ нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг  үйлсэд нэгдэж  байгаа юм.



Мод тарих, арчлах, ургуулах сургалтад иргэдийг хамрууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0