ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-09-19
ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит тавдугаар хуралдаан 04 дүгээр сарын 30-нд боллоо.

Хуралдаанаар  Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайд санал өгөх тухай, “Чандмань-Илч” орон нутгийн өмчит ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын төрийн дээд шагналд уламжлах тухай  болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Мөн аймгийн ИТХ-аас санаачилж хэрэгжүүлж байгаа  иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарихтай холбогдуулан хөрөнгө зарцуулах тухай  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Сайншанд сумаас урагш Хамарын хийд явах замд Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өмнөх жилүүдэд эхэлж  худаг гаргаж хашаажуулсан бөгөөд хайлаас, улиас, улаан бургас, голт бор зэрэг  олон тооны мод тарьж байгаа юм. Энэ жил бүх нийтээр  мод тарих  өдрийг тохиолдуулан мод тарихаар төлөвлөлөө.



ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0