ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-09-19
Эрчим хүчний засварын ажилтай холбогдуулж Дорноговийн бүх суманд цахилгааны хязгаарлалт хийнэ

БНЗӨБ-ийн Цахилгаан дамжуулах сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Дорноговь салбараас энэ оны тавдугаар сард хийх засварын ажилтай холбогдуулан тус аймгийн ихэнх сумыг хамруулж цахилгаан хязгаарлалт хийхээр болжээ.

Графикт ажлын дагуу тавдугаар сарын 09-10-нд өглөөний 06 цагаас үдшийн 21.00 цаг хүртэл бүх сумыг хамруулан цахилгааны хязгаарлалт хийхээр төлөвлөсөн бол 20-нд өглөөний 09.00 цагаас өдрийн 12.00 цагийн хооронд Сайншанд, Хөвсгөл, Улаанбадрах, Сайхандулаан Замын-Үүд, 22-24-ны 06.00-21.00 цагийн үед Алтанширээ, Дэлгэрэх суман цахилгааны хязгаарлалт хийхээр төлөвлөсөн аж.

Мөн агаарын байдлаас хамаарч цахилгаан хязгаарлах хугацаа өөрчлөгдөж магадгүй бөгөөд тухайн үед мэдээллийг 24 цагийн өмнө мэдэгдэх болно хэмээн Дорноговь салбараас мэдээлэв.



Эрчим хүчний засварын ажилтай холбогдуулж Дорноговийн бүх суманд цахилгааны хязгаарлалт хийнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0