ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-09-19
Хонины гулууз 210 мянга хүрчээ

 Дорноговь аймгийн Сайншанд суманд хонь, ямааны жижиглэнгийн мах өмнөхөөсөө 500-1000 төгрөгөөр нэмэгджээ.

Хүний хөл хөдөлгөөн ихтэй “Эргэл” зах, “75 худалдааны төв”-ийн махны лангуу дээр нэг кг хонины мах 8500-9000 төгрөг, ямааны ястай мах 7500 төгрөгийн үнэтэй байна. Махны олдоц мөн л ховор байгаа  юм.

"Хөдөөнөөс шинэхэн ирсэн 25 кг хонины гулууз махыг 8500 төгрөгөөр бодоход 212500 төгрөг болж байна. Ченжийн гар дамжаагүй зөвхөн малчны хотноос авчирсан хонь ийм үнэд хүрч байна.

Хонины махны үнэ өссөн нь хятадууд малчны хотноос махыг өндөр үнээр авч байгаа төдийгүй Замын-Үүдийн наана малыг хөлөөр нь урагш экспортод гаргахаар малын хорио цээрийн бүс байгуулсан нь махны үнэ өсөх шалтаг болсон талаар махны худалдаачид ярив.

Мөн махны жижиглэнгийн үнийн өсөлт малгүй цалингаас цалингийн хооронд амьдардаг төв суурин газрын алба хаагчдад хүндээр тусч байгаа аж.  



Хонины гулууз 210 мянга хүрчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0