ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-08-09
Дотуур байрны барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай
2020-01-22 17:45:24

Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 80 хүүхдийн дотуур байрыг “ТОБЕМ” ХХК орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байна.

Барилга уншлагын танхим, хичээл хийх өрөө, чөлөөт цаг өнгөрүүлэх танхим, гал тогоо, камерын хяналтын өрөө болон байнгын халуун ус бүхий өрөөтэй.

Мөн багш нарын байр, хүүхэд залуучуудын хөгжүүлэх танхимтай аж. Дотуур байрны ажлын гүйцэтгэл 95 хувьтай бөгөөд  энэ сарын 25-нд ашиглалтад оруулна. Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин барилгын ажлыг гүйцэтгэлтэй нэгдүгээр сарын 15-нд танилцаж зарим чиглэл өгсөн байна.

Хүүхдийн дотуур байртай  болсноор Эрдэнэ сумын хүүхэд багчууд тохилог орчинд сурч боловсрох боломж бүрдэнэ.



Дотуур байрны барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0