ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-04-09
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Замын-Үүдэд ажиллаж байна
2020-03-03 18:15:27

 Энэ сарын 03-нд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжүүлж байгаа тээвэр логистик төвийн үйл ажиллагаа болон боомтоор нэвтрүүлж байгаа тээвэрлэлт болон хилийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтын авто замын шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх ажлыг өнгөрсөн онд  эхэлсэн юм.Салбарын сайд маргааш Сайншанд сумын нутаг Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцана.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслийн нэг Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил Дорноговь, Өмнөговь зэрэг хоёр аймгийн газар нутгийн дамнан хэрэгжиж байгаа юм.



Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Замын-Үүдэд ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0