ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-08-12
Зүүнбаянгаас Тавантолгой чиглэсэн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
2020-04-22 08:56:02

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслийн нэг Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт Зүүнбаянд өрнөж байна.

Нийт 25 метрийн урттай, 18.7 тонн жинтэй үе буюу хавтанг УБТЗ-ын Зам засварын машинт станцын замчид дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн барьж эхэлсэн юм. Төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулан Сэлэнгийн Салхитад байдаг Үе угсрах баазыг Зүүнбаянд байгуулжээ.

Сэлэнгэ аймагт ашиглаж байсан 20 тоннын даацтай, 70 метр урттай гүйлтийн замтай “Вандан” краныг авчирсан байна. Энэ кранаар төмөр замын үеийг угсарна. Үе гэдэг нь 25 метрийн урттай хос зам төмрийн доод талд бетонон дэртэй хамт бэхэлсэн бэлдцийг хэлдэг.

Өнөөдрийн байдлаар Үе угсрах бааз дээр 24.8 км зам тавих үеийг бэлэн болгосон бол ард нь бэлэн байгаа зургаан км бэлдэц байгаа аж.

Дорноговь аймгийн нутгийг хөндлөн дайрч Зүүнбаянтай холбох эл бүтээн байгуулалтын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК ажиллаж байгаа бол төмөр замын доод бүтцийн далан, хоолойн ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, төмөр замын дээд бүтцийн ажлыг “УБТЗ”  тус тус гүйцэтгэж байна.



Зүүнбаянгаас Тавантолгой чиглэсэн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-30 02:13:01
    Зочин: Bilegee minii dvvd ene turihenii haral boluu da idesen doy nogorch idesen ervv huharah bolon do za
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-29 23:18:44
    ?????? ???: Битгий ийм хар мөртэй ажил хийж бай. Хамт эхэлсэн залуу чинь эндсэн, одоо хань чинь. Сайхан гэгээтэй ажил хий. Энхбаярт зүтгэж байгаа юм шиг харагддаг. Юм бүтээ. Хүмүүний сэтгэлийг хар мэдээгээр битгий дар. Сэтгэл чинь улам харлаад байх болно. Сэтгэл нь цайхаар хань нь эдгэрнэ ээ, алзахгүй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-28 21:42:02
    ???????: Хараал жавга гэж нэг зүйл бий дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-28 16:37:18
    Зочин: ee zailuul
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-28 11:07:55
    Gansvh: ta mini hurdan idegeerei owchin zovlongo yalan diileerei tanii ger bvld sain sa bvhniig hvsen orooe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-27 21:05:46
    ????: Мөнгөн шагайд- Лам нар хавдрыг эмчилж чадахгүй...Хавдрын арыг дааж чадахгүй...Тэд үнэндээ юу ч хийж чадахгүй...Тэд засал хийичхлээ гэж худлаа яриаад мөнгийг чинь л авч чадна...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-27 18:28:59
    mungunshagai: hel amtai ajil yur ni demii baidag shig ym bnle shu. esvel araa daalgadag tom lam huvilgaan huntei bai heregtei