ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-08-12
Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах иргэдийг бүртгэж байна
2020-04-28 10:35:22

Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах иргэдийг Дорноговь аймагт бүртгэж байна.

“Монголын төмөр зам” ТӨХК-иас аймгийн ХХҮГ-тай хамтран инженерийн гурав, замчины 30 орон тоонд ирэх тавдугаар сарын 01-нийг хүртэл бүртгэж буй.

Бүртгүүлсэн иргэдийг замчин мэргэжлээр сургаж ажиллуулах аж. Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллахыг сонирхсон хүмүүс “Монголын төмөр зам” ТӨХК-ийн цахим хуудаснаас анкет татан авч бөглөөд иргэний үнэмлэхний хуулбар, боловсролын гэрчилгээний хуулбар, мэргэжлийн үнэмлэхний хуулбарын хамт бүрдүүлж аймгийн ХХҮГ-т өгөх аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг ХХҮГ-ын 96752930, 95953581 дугаарын утсаар лавлах боломжтой. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслийн нэг Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг Зүүнбаянд өрнөж байна.



Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах иргэдийг бүртгэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0