ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-10-30
137 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсжээ
2020-05-05 09:14:02

“Covid-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын болон аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийн МХГ-аас үйл ажиллагаа нь зогссон аж ахуй нэгжийн судалгааг гаргажээ.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай төрөөс явуулж байгаа шийдвэрийн дагуу албаныхан үйл ажиллагаа нь зогссон 137 аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж буй энэ үед уул уурхай, тээвэр, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ, ресторан, жижиг дунд бизнес зэрэг хувийн хэвшлийн үйл ажилллагаа  аймгийн хэмжээнд зогссон аж.   



137 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0