ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-07-10
Замын-Үүдэд багийн иргэдийн хөгжлийн төвийг ашиглалтад оруулав
2020-06-11 11:21:15

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын III багт шинээр багийн иргэдийн хөгжлийн төвийг орон нутгийн төсвийн 491 сая төгрөгөөр “ЭВИЙН ГЭРЭЭ” ХХК, халуун усны газрыг орон нутгийн төсвийн 99 сая төгрөгөөр “ГУА ОРД” ХХК тус тус гүйцэтгэжээ.  Барилгын ажлыг энэ оны зургадугаар сарын 10-нд ашиглалтад хүлээн авсан юм.

Багийн иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орсноор төрийн анхан шатны үйлчилгээг иргэд тухтай орчинд нэг дороос хүлээн  авах боломж бүрдсэн байна.

Өөрөөр хэлбэл энд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ хүргэдэг өрхийн эмнэлэг болон хөдөө аж ахуйн салбарын үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах аж. Халуун ус нээгдсэнээр иргэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчинд үйлчлүүлэх боломж бүрдлээ.



Замын-Үүдэд багийн иргэдийн хөгжлийн төвийг ашиглалтад оруулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-06-16 23:23:11
    Carantuya: Unxeer Saixan buteen baiguulalt bn Amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-06-16 23:22:14
    Carantuya: Unxeer Saixan buteen baiguulalt bn Amjilt