ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Хамтын ажиллагааны таван жилийн гэрээ байгуулав

Дорноговь аймаг, Японы Шизүока мужтай хамтын ажиллагаа тогтоосны таван жилийн ойг 2016 оны  наймдугаар сард Дорноговь аймагт тэмдэглэсэн.

 

Дараагийн таван жилийн хамтын ажиллагааны гэрээг  энэ оны хоёрдугаар сард Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид  Японы Шизүока мужид зочлохдоо үзэглэв.

 

Таван  жилийн гэрээгээр сурагч солилцооны хөтөлбөр, боловсрол, дэд бүтэц зэрэг өмнө хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэлэлцэж тодорхой түвшинд хамтран ажиллах тухай ярилцсан аж.

 

Тодруулбал  Дорноговиос арлын оронд жил бүр 30 хүүхэд аялуулах, тэр тусмаа амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой хүүхдүүдийг хамруулах, Дорноговь аймагт ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдийг Японд  нарийн мэргэжил эзэмшүүлэх, төрийн албан хаагчдыг тодорхой чиглэлээр зургаан сарын хугацааны сургалтад хамруулж чадавхжуулах зэрэг олон заалтыг тусгаж хэрэгжүүлэхээр талууд  тохиролцов.

 

Анх 2010 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Япон Улсад албан ёсны айлчлал хийх үеэр аймаг муж хооронд хамтран ажиллах эхний хэлэлцээр хийгдсэн байдаг бол таван жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж Дорноговь аймгаас Японд 197 сурагч, 12 багш, Япон улсын Шизүока мужаас тал нутагт 50 сурагч аялжээ.

 

Мөн Дорноговь аймгийн төр захиргааны салбарын 60 гаруй алба хаагч, дэд бүтэц, эрүүл мэндийн салбарын цөөнгүй мэргэжилтэн Японд туршлага судалсан байсан.



Хамтын ажиллагааны таван жилийн гэрээ байгуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0