ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоно

Улаанбаатар хотын “Мишээл” барилгын их дэлгүүрт энэ оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 02-ныг хүртэл зохион байгуулагдах олон улсын аялал жуулчлалын 17 дахь үзэсгэлэнд Дорноговь аймаг оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Үзэсгэлэнд  хэрхэн оролцох  талаар   аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, хөгжлийн бодлогын хэлтэс, БОАЖГ-ын холбогдох албаны  хүмүүс хоёр ч удаа хуралдсан  аж.

Ноднин  жил дээрх үзэсгэлэнд тус аймаг түнш аймгаар өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байсан бол  энэ  удаа хувийн хэвшлийн төллөөллийг түлхүү оролцуулах гэнэ.

Одоогоор аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг 10-аад компанийг бүртгээд байгаа бөгөөд ихэнх нь жуулчны бааз, зочид буудлууд аж.

Дээрх олон  улсын үзэсгэлэн нь Монголыг гадаадын улс гүрнүүдэд таниулан сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Дорноговь аймгийн хувьд  2009 оноос хойш оролцохдоо шилдэг аймгаар, түнш аймгаар шалгарч байжээ.

Дорноговь аймаг одоогоор аялагч жуулчлагчдад зориулсан тусгай маршрутыг батлаагүй хэдий ч Замын-Үүд-Бүрдэнэ булаг /Эрдэнэ сум/- Сайншанд-Хамарын хийд-Их нартын байгалын нөөц газар /Даланжаргалан сум/-ын чиглэлд жуулчин аялуулах боломжтой гэж үзэж буй.

Дашрамд дурдахад Дорноговь аймагт 2010 онд 30 гаруй мянган дотоод гадаадын жуулчин  аялж байсан бол “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр” баталснаар 2016 оны жилийн эцсээр 90 гаруй мянган жуулчин хүлээн авсан аж.



Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0