ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Эрдэнэ сумынхан хямд үнэтэй орон сууцтай болно

Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 27 айлын  орон сууцны барилга барихаар болжээ. Орон сууцны корпорациас санхүүжилт гаргаж тус суманд ам метрийг нь 999 мянган төгрөгөөр тооцож орон сууц барих шавыг энэ сарын 03-нд  тавив.

Харин Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл ам метрийг нь 650 мянган төгрөгөөр тооцож зөрүү мөнгийг нь гаргахаар болсон аж.

Авто зам, төмөр замын хос хөдөлгүүртэй, шилэн кабелын сүлжээнд холбогдсон Эрдэнэ  суманд төвлөрсөн халаалтын зуух барьж сумын төсөвт байгууллагуудыг цэвэр бохир усны сүлжээнд холбох  дэд бүтцийн ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна.

Орон сууц барих бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Энхмэнд нар оролцов.



Эрдэнэ сумынхан хямд үнэтэй орон сууцтай болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0