ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Барилгын компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулна

Дорноговь, Говьсүмбэр аймгийн барилгын салбарын удирдах ажилтнууд Дорноговь аймгийн Сайншанд суманд чууллаа. Барилгын компаниудын өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэх, орон нутагтаа  стандарт шаардлагад нийцсэн чанартай барилга барихад тулгарч буй  бэрхшээл зэрэг өргөн хүрээний асуудлыг тусгасан арга хэмжээнд Барилга хөгжлийн төв, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, орон нутгийн 20 гаруй компани болон холбогдох мэргэжлийн байгууллагын 70 гаруй төлөөлөл оролцсон.

Ялангуяа орон нутагт барилгын нарийн мэргэжлийн ажилтнууд ховор байдаг, цалин хөлс нь тааруу, ажиллах нөхцөл хүнд, байнгын ажлын байргүй төдийгүй зарим барилгын чанар шаардлага хангахгүй зэрэг тулгамдсан асуудал буй талаар барилгын салбарын төлөөлөл ярьсан. Дорноговь аймгийн хэмжээнд барилгын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй гарын таван хуруунд багтах төдий компани байдаг аж.

Тиймээс барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэдэд мэргэжлийн байгууллагуудын арга зүйн зөвлөгөө өгөх,орчин үеийн дэвшилтэт шинэ арга технологийн талаар  мэдээлэл өгөхөөс гадна  орон нутгийн барилгын компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах, мэргэшүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахаар боллоо.



Барилгын компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0