ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-08-15
Дорноговь аймагт цахиур чулуу олборлох үйлдвэр ашиглалтад орлоо

Дорноговь аймгийн Сайхандулаан суманд Японы “Мегатех корпораци”-ийн хөрөнгө оруулалтаар цахиур чулуу олборлох үйлдвэр долдугаар сарын 01-нд ашиглалтад орлоо.
Үйлдвэр жилд 3600-4800 тонн, сардаа 200-400 тонн цахиур чулуу боловсруулах  хүчин чадалтай бөгөөд  бүтээгдэхүүнээ  төмөр замаар ОХУ-аар дамжуулан Европ болон Япон  руу  экспортод гаргах аж. Цахиур нь галд тэсвэртэй, төрөл бүрийн техникийн сэлбэг хэрэгсэл, дулаанд тэсвэртэй цахилгаан  шаазан материал үйдвэрлэхэд хийхэд тохиромжтой түүхий эд юм.
Тус корпораци түүхий эдээ Сайхандулаан дахь боловсруулах үйлдвэрт баяжуулж дараа нь Сайншанд авчирч баяжуулах үйлдвэрт боловсруулснаар эцсийн бүтээгхэдүүн болгох юм байна. 
Цахиурын үйлдвэртэй болсноор  орон нутгийн иргэд  ажлын байраар хангагдаж орон нутагтай  ажиллаж амьдрах боломж бүрдэж буй. Сайхандулаан сум нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т оршдог бөгөөд Замын-Үүдээс  Өмнөговь дахь “Оюутолгой” компани руу чиглэсэн тээврийн хүнд даацын машинуудын дамжих өнгөрөх зангилаа цэг болдог юм.
Үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг,  Засгийн газрын тохируулагч агентлаг, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, “Мегатех” корпорацийн ерөнхийлөгч Нагао Шигэрү, Япон Улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато, Их аварга Асашёорюү Д.Дагвадорж болон албаны бусад хүмүүс оролцов.



Дорноговь аймагт цахиур чулуу олборлох үйлдвэр ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0